АН-ын жагсагчид руу "Х.Баттулгыг дэмжигчид" гурил цацжээ

АН-ын жагсагчид руу "Х.Баттулгыг дэмжигчид" гурил цацжээ

Энэ тавдугаар сарын 11-ний өдөр “Хэлмэгдэгсдийн хөшөө”-ний урд нийслэлийн Ардчилсан намаас "Монголоо Беларусь болгохгүй!" цуглаан зохион байгуулж, энэ үеэр үг хэлж байсан МУГЖ Д.Сосорбарам руу “Босоо хөх монгол”-ын Х.Бээжин тэргүүтэй хүмүүс гурил цацсан үйл явдал болсон билээ. Тэгвэл өнөөдөр /2022.05.20/ АН-ын хэсэг залуус Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг намын даргад бүртгэхийг эсэргүүцэн жагсах үеэр "түүнийг дэмжигчид" дахин гурил цацсан байна.