“Цахилгаан мотоцикл”-ыг хүүхдүүд унаж хөдөлгөөнд оролцохыг хязгаарлах талаар УИХ-ын гишүүд, ТЦГ-ын удирдлагатай уулзалт хийжээ

“Цахилгаан мотоцикл”-ыг хүүхдүүд унаж хөдөлгөөнд оролцохыг хязгаарлах талаар УИХ-ын гишүүд, ТЦГ-ын удирдлагатай уулзалт хийжээ

Сүүлийн үед цахилгаан мотоцикл буюу “Sur Ron bike”-ийг ЕБС-ийн хүүхдүүд унаж нийслэлийн замын хөдөлгөөнд оролцох нь нэмэгдэж байгаа тул “Цахилгаан мотоциклийг насанд хүрээгүй хүүхэд унаж замын хөдөлгөөнд оролцохыгхязгаарлах” талаар  УИХ-ын гишүүн С.Бямбацогт, М.Оюунчимэг нарын гишүүд Тээврийн цагдаагийн газар /ТЦГ/-ын удирдлагуудтай уулзаж санал солилцжээ.

Учир нь тус цахилгаан мотоцикл нь 80 км/цаг хүртэл хурдлах өндөр чадалтай бөгөөд хурд, хүчний хувьд тээврийн хэрэгсэл унаж буйгаас ялгаагүй боловч жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн улсын дугааргүй тул насанд хүрээгүй хүүхдүүд маш ихээр хэрэглэж замын хөдөлгөөнд оролцох болсон байна.

Харин 80 км/цаг хүртэл хурдлах чадалтай унаатай, замын хөдөлгөөний дүрэм мэдэхгүй хүүхдүүд хөдөлгөөнд оролцож байгаа нь өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь насанд өндөр эрсдэл учруулж болзошгүй байгаа аж.

Иймд Цахилгаан мотоциклийг насанд хүрээгүй хүүхэд унаж замын хөдөлгөөнд оролцдогыг хязгаарлах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан эсэх талаар гэрчилгээгээр баталгаажуулах, бүртгэлжүүлэн дугааржуулах, “А” ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй хөдөлгөөнд оролцуулах бусад тохиолдолд нийтийн эзэмшлийн зам талбайд ашиглахыг хориглох, Тусгайлсан талбайд спортын зориулалтаар ашиглуулах гэх мэт арга хэмжээ авч ажиллах талаар ярилцсан байна.

УИХ-ын зарим гишүүд ТЦГ-ын удирдлагуудтай уулзжээ