Өнгөрөгч шөнө гурван хүүхэд, гурван том хүн угаартжээ

Өнгөрөгч шөнө гурван хүүхэд, гурван том хүн угаартжээ

Тавантолгой түлш ХХК-ийн сайжруулсан шахмал түлшинд хордож амь нас, эрүүл мэндээрээ хохирсон байж болзошгүй дуудлага мэдээлэл Цагдаа болоод Хордлогын үндэсний төвд өдөр бүр бүртгэгдсээр байна.

Энэ сарын 4-9 өдрийн байдлаар нийт 135 иргэн угаарт өртөж, тэдгээрийн 69 иргэн хүлээн авах тасгаар эмчлүүлж, 39 иргэн зөвлөгөө авч, 11 иргэн хэвтэн эмчлүүлж, 6 иргэн харамсалтайгаар амиа алдаад байна.

Харин өнгөрөгч шөнө буюу энэ сарын 9-10 нд шилжих шөнө нэг айлын гурван хүүхэд, гурван том хүн угаартаж Хордлогын үндэсний төв, Эх нялхасын эрүүл мэднийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж эхлээд байна.




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө