Х.Тэмүүжин: Зодоон дундаас ЖДҮ аваад зугтсан нь

Х.Тэмүүжин: Зодоон дундаас ЖДҮ аваад зугтсан нь

ЖДҮХС-гаас албан тушаалаа ашиглан өөрийн хамаарал  бүхий болон ах дүү, авгай хүүхдийнхээ хувь эзэмшдэг компанид зээл авсан гишүүдийн баримт, мэдээлэл өнгөрсөн онд дэлгэгдсэн бөгөөд өнөөдөр ч улс төр, эдийн засгийн анхаарлын төвд байна.

ЖДҮХС-гаас тэрбум, тэрбумаар нь зээл авсан МАН-ын гишүүдийн нэг бол Ж.Энхбаяр. Тэрбээр 2017, 2018 онд ЖДҮХС-гаас заал авсан нь баримттайгаа дэлгэгдсэн бөгөөд өнгөрсөн онд гэхэд 950 тэрбумыг "Газар буудай"-гаараа дамжуул аваад "Газар капитал"-аараа дамжуулан угаасан байж болзошгүй гэх хардлагад өртөөд байгаа юм.

Тэгвэл тэрээр өнөөдөр өөрийн твиттер хуудастаа “тайлбар өгөөрэй” хэмээн нохойны хэдэрлэж буй зураг нийтэлжээ. Харин түүний хариуд УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин “Зодоон дундаас ЖДҮ аваад зугтсан нь” гэж тайлбар өгчээ.