Сонгинохайрхан дүүрэгт дахин нэг айлын ханан пийшин дэлбэрчээ

Сонгинохайрхан дүүрэгт дахин нэг айлын ханан пийшин дэлбэрчээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт оршин суух нэгэн айлын ханан пийшин дэлбэрсэн хэрэг өчигдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Хэргийг тодруулбал, тус дүүргийн гуравдугаар хорооны Баганаран дугаар тоот айлын ханан пийшин сайжруулсан шахмал түлш хэрэглэснээс үүдэн дэлбэрч, тус тоотод оршин суух 54 настай эмэгтэй болоод 3-14 насны гурван хүүхэд угаартаж яаралтай түргэн тусламжаар Хордлогын яаралтай тусламжийн төвд хүргэгдсэн байна.

Хэргийн газраас эд мөрийн баримтаар сайжруулсан шахмал түлш, зуухны үнс зэргийг авч шинжлүүлэхээр мэргэжлийн байгууллагуудад хүргүүлсэн байна. Энэхүү хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байгаа ажээ.