АНУ-ын сансар судлаач Р.Зубрин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж "Старлинк" компани Монголын говийг интернэтээр хангах болсон талаар мэдэгджээ

АНУ-ын сансар судлаач Р.Зубрин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж "Старлинк" компани Монголын говийг интернэтээр хангах болсон талаар мэдэгджээ

Дэлхийн алдарт бизнесмен, SpaceX, Tesla Motors зэрэг компанийг үүсгэн байгуулагч Элон Маскын “Дэлхийд интернэтийн сүлжээний хувьсгал авч ирнэ” гэж буй “Старлинк” компанийн салбар компани энэ оны гуравдугаар сар /2022.03.21/-д Монголд байгуулагдсан. Тодруулбал, “Старлинк” нь газраар явдаг шилэн кабел биш, харин сансрын хиймэл дагуулаас интернэтээр хангах үйлчилгээ юм. Үүнийг мэргэжлийнхэн “нам орбитын хиймэл дагуулын сүлжээ” гэж нэрлэдэг.

"Старлинк" компани интернэтээ Монголд оруулах ажлаар судалгаа хийж буй бөгөөд 2023 онд албан ёсоор ажлаа эхлүүлэх юм. Тэгвэл Элон Масктай төсөл хамтран хэрэгжүүлж байсан АНУ-ын сансар судлалын инженер, зохиолч Роберт Зубрин Монголд ирж Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзжээ.

Уулзалтын үеэр Монголын говийг сансараас интернэтээр хангах шийдвэрт хүрсэн талаараа мэдэгдэж энэ тухайгаа тун удахгүй албан ёсоор зарлах аж. Түүнийг Монголын залуучуудын хэрэгжүүлж буй "Марс" төсөлд мөн оролцож байгаа гэх мэдээлэл байна.