МХЕГ: Хазгай, тэгш бус гадаргуу дээр краныг байрлуулсны улмаас осол гарч, хоёр хүний амь эрсэдсэн нь тогтоогдсон

МХЕГ: Хазгай, тэгш бус гадаргуу дээр краныг байрлуулсны улмаас осол гарч, хоёр хүний амь эрсэдсэн нь тогтоогдсон

Хан-Уул дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт орших барилгын талбайд өчигдөр/2022.06.22/ кран унасны улмаас хоёр хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэргийн талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төлөөлөгчид мэдээлэл хийлээ.

Тус газрын төлөөлөгч “Тухайн барилгыг “Номин РеалторХХК-ийн компанийн захиалгаар барьж байсан. Барилга дээр БНХАУ-д үйлдвэрлэгдсэн хоёр авто кран, нэг цамхагт кран байсан. Цамхагт кранаар тухайн үед ажил гүйцэтгээгүй. Осол гаргасан авто кран нь Улсын бүртгэлийн 22-66 дугаартай, 50 тоннын даацтай. Ослын үед мөн нэг хүн өндрөөс унаж гэмтсэн байна.

Авто краныг ашиглахдаа зориулалтын зам талбайг засаж, тэгшилж ажиллуулах ёстой. Тэр дүрмийн дагуу зам талбайгаа бэлдээгүй, хазгай, тэгш, бус гадаргуу дээр краныг байрлуулж ажиллуулах явцад осол гарсан байна.

Кран байрлуулах нь тухайн барилгын гүйцэтгэгч, захиалагчийн хариуцах үйл ажиллагаа. Мөн үүнд краныг ажиллуулж буй хувь хүн, иргэн ч талбайг засаж, сайжруулах шаардлагыг тавьж ажиллах ёстой. 2022 оны дөрөвдүгээр сараас зургадугаар сарын хооронд барилгын салбаруудад урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт хийх гэсэн удирдамж хүргүүлж байгаа.

Энэ удирдамжийн дагуу Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нар осол болсон гэх барилга дээр зургадугаар сарын 7-нд очиж, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийсэн. Хяналт, шалгалтын дагуу уг барилга дээр улсын байцаагчийн 18 зүйл, заалт бүхий мэдэгдэх хуудас хүргүүлсэн. Энэ мэдэгдэх хуудасны 11 дүгээр зүйлд “Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны тушаалаар батлагдсан ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм, мөн барилгын өргүүрийг төхөөрөмжлөх, аюулгүй ажиллах дүрмийн дагуу өргөх, зөөх механизм, техникийн магадалгаа хийлгэх, краны бүрэн бүтэн байдал хариуцагч оосорлогч, дохиочин, кранист аюулгүйн ажиллагаа хариуцагчаар мэргэжлийн хүмүүсийг томилон ажиллуулах, ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагааг ханган ажиллах” гэсэн мэдэгдэл хүргүүлсэн” гэв.




Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө