СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нүх ухаж байсан экскаваторын шанаганд хутгагдаж, амь насаа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нүх ухаж байсан экскаваторын шанаганд хутгагдаж, амь насаа алджээ

Өвөрхангай аймагт баригдаж буй ус цэвэршүүлэх байгууламжид осол гарч, хүний амь нас хохирсон хэрэг энэ сарын 27-ны өдөр гарчээ.

Тодруулбал, тус аймгийн ус цэвэршүүлэх байгууламжийн хоолойн нүх ухаж байсан “Гуа-Орд” ХХК-ийн туслах ажилтан 24 настай эрэгтэйг, тус компанийн туслах ажилтан М жолоодож явсан экскаватороор барилгын ажил гүйцэтгэж байхдаа амь насыг нь хохироожээ.

Хэргийн газарт албаныхан очиж шалгалтын ажиллагаа явуулахад, талийгаачийн их бие экскаваторын шанаганд хутгагдан, дундуураа хуваагдсан байжээ. Хэргийг Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.

Сүүлийн үед, аж ахуйн нэгж, компаниуд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс үүдэж, хүний эрүүл мэнд, амь нас хохирсон тохиолдол цөөнгүй гарах болсон. Дээрх хэргийн тухайд, “үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм” 12-03-04-ийн 6.1.1, БД 12-106-14 тоот “Ажлын байрны зааварчилгаа өгөх аргачилсан зөвлөмж”-ийн С5 дахь хэсгийн байгууллагын үүргийн 2, ажилчны үүргийн 2 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэж байгаа ажээ. Иймд иргэд аж ахуйн нэгжүүд, хөдөлмөрийн аюулгүй байдлаа сайтар хангаж үйл ажиллагаагаа явуулах шаардлагатай байгааг мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байна.

Ц.Хүслэн