Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орон нутагт ажиллаж, иргэдтэй уулзана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орон нутагт ажиллаж, иргэдтэй уулзана

Энэ долоо хоногийн сүүлээр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн 204.11 км авто замын их засвар шинэчлэлтийн ажлын явцтай танилцсан. Энэ үеэр тус чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлыг 2023 оны аравдугаар сараас хэтрүүлэхгүй дуусгах үүрэг, чиглэлийг холбогдох албан тушаалтнуудад өгсөн юм.

Тэгвэл Ерөнхий сайдын Сүхбаатар, Хэнтий аймгуудад ажиллах томилолт эхэлж байгаа аж. Томилолтын үеэр боомтын сэргэлтийн хүрээнд Бичигт, Ульхан боомтуудыг холбох ажлыг эхэлж, бусад ажлуудын явцтай танилцаж, залуучууд болон иргэдтэй уулзах юм.