Дархан-Уул аймагт наадмаар худалдаа эрхлэх иргэдээс хураамж авахгүй

Дархан-Уул аймагт наадмаар худалдаа эрхлэх иргэдээс хураамж авахгүй

Энэ жил Тулгар төрийн 2230, 2231 жил, Их Монгол Улсын 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг долдугаар сарын 10-13-ний өдрүүдэд орон даяар нэгдсэн байдлаар тэмдэглэн өнгөрүүлэх билээ. Дархан-Уул аймгийн наадам "Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн"-гийн төв талбайд болох юм. Тэгвэл тус аймагт үйл ажиллагаа явуулдаг бүх төрлийн үйлчилгээний байгууллагууд долдугаар сарын 9-15-ний өдрүүдэд шөнийн 02:00 цаг хүртэл ямар нэгэн түрээсийн төлбөр, татвар хураамж төлөхгүй бөгөөд харин үйлчилгээгээ сайжруулж орчны тохижилт, хоол хүнсний чанар дээрээ анхаарах шаардлагатай гэдгийг анхааруулав. Үүгээр ч зогсохгүй хүүхдийн автомат тоглоомуудыг бүрэн ажиллуулахаар болжээ.




Улаанбаатарт 22 градус дулаан байна

5 цагийн өмнө

Шуурхай мэдээ