Б.Батцэцэг: “THE HU” хамтлаг болон сагсчин Ш.Энхийн-Од нарыг шагнана

Б.Батцэцэг: “THE HU” хамтлаг болон сагсчин Ш.Энхийн-Од нарыг шагнана

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл" нийгэмд үйлчлэх ТББ-ын IV чуулган долдугаар сарын 3-нас 5-ны өдрүүдэд Гадаад харилцааны яаманд зохион байгуулагдаж буй. Чуулганд цахимаар болон танхимаар гадаадад ажиллаж, амьдардаг 200 гаруй иргэн оролцож байна.

Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Өнгөрсөн долоо хоногт гаргасан засгийн газар, хилийн чанадад өөрийн хүсэл эрмэлзэл, авьяас, эрдэм мэдлэгээ дэлхийн олон улсад амжилттай сурталчилж байгаа иргэн болон байгууллагуудыг шагнах шийдвэр гаргасан. Энэ жилийн хувьд “THE HU” хамтлаг болон сагсчин Ш.Энхийн-Од нарыг шагнахаар шийдвэрлэсэн. Цаашид салбар харгалзахгүй жил бүр тодорхой тооны хүнийг шагнах шийдвэр гаргасан” гэлээ.

Түүнчлэн Монгол Улсын иргэн хаана ажиллаж, амьдарч буйгаас үл хамаарч тэдгээр иргэдэд төр засгийн бодлого тэгш хүрэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх ёстой. Тухайлбал, давхар иргэншлийн асуудал, сонгуульд саналаа өгөх эрхийн асуудал, боловсролын асуудал зэргийг иргэдийн санал хүсэлтийн тусламжтайгаар шийдвэрлэж, төрийн оролцоо дэмжлэгийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг тус чуулганд хэлэлцэж байна. Өнөөдрийн байдлаар хилийн чанадад Монгол Улсын 170 мянга гаруй иргэн ажиллаж амьдарч буй аж.




Улаанбаатарт 22 градус дулаан байна

5 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр могой өдөр

5 цагийн өмнө