В.Путин: Барууны орнуудын хориг Орос-Беларусийг нэгтгэхэд хүргэж байна

В.Путин: Барууны орнуудын хориг Орос-Беларусийг нэгтгэхэд хүргэж байна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “барууны орнуудын үзүүлж буй шахалт хоёр орныг нэгтгэх үйл явцыг түргэсгэхэд хүргэж байна” гэж мэдэгджээ.

Тэрбээр Орос, Беларусийн бүс нутгийн IX форумд үг хэлэхдээ энэ талаар ярьсан бөгөөд “Хууль бус хориг арга хэмжээний хохирлыг багасгах, шаардлагатай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, найрсаг орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлд хоёр улс нэгдэх болно" гэж хэлжээ.

Түүнчлэн Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко форумд цахимаар оролцож “Хуучин ЗСБНХУ-ын орнууд өөрсдийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хадгалахыг хүсэж байвал Орос, Беларусийн холбооны улстай ойртох асуудлыг чин сэтгэлээсээ сонирхож байх ёстой” гэжээ.

Украинтай хил залгаа хөрш зэргэлдээх холбоотнууд ЗХУ задран унасны дараа хурцадсан харилцаагаа бэхжүүлэх зорилгоор 1997 онд гэрээнд гарын үсэг зурсан. Холбооны гэрээний дагуу улс бүр тусгаар тогтносон хэвээр байгаа ч харилцан иргэддээ оршин суух болон иргэний харьяаллын эрхийг олгодог аж.

Эх сурвалж: Fox news




Улаанбаатарт 3 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ