Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслол боллоо

Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслол боллоо

Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын зарим ажилтны Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа 2022 оны долдугаар сарын 4-ний өдөр болов.  

Улсын дээд шүүхийн Шүүгчийн туслах-шинжээч Э.Боролдой, Хүний нөөц, төрийн албаны салбар зөвлөл хариуцсан ахлах шинжээч Ц.Ундрал, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга-мэргэжилтэн Ч.Уранбилэг нар эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглалаа.

Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг Тамгын газрын дарга С.Заяадэлгэр удирдаж, тангараг өргөсөн албан хаагчдад ажлын амжилт хүслээ. Ёслолын ажиллагаанд Улсын дээд шүүхийн Тамгын газрын албан хаагчид оролцсон юм.