БНСУ-ын шинэ Ерөнхийлөгчийн хоосон компьютерын ард ажиллаж буй зураг маргаан дагуулав

БНСУ-ын шинэ Ерөнхийлөгчийн хоосон компьютерын ард ажиллаж буй зураг маргаан дагуулав

Өнгөрсөн долоо хоногт БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сүк Ёл Испани улсад дөрвөн хоногийн айлчлал хийжээ. Тус айлчлалтай холбоотой 12 зургийг ням гарагт цацсан байна. Гэвч тэдгээрээс нэг зураг нь иргэдийн анхаарлыг татаж, ярианы сэдэв болон ихээхэн маргаан дагуулжээ.

Тодруулбал, тус улсын Ерөнхийлөгчийн хоосон компьютерын дэлгэцийн ард ажиллаж буй зургийг иргэд ихээхэн шүүмжилж байжээ. Улмаар Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлэл хийж “Өнгөрсөн мягмар гарагт Ерөнхийлөгч Юн Сүк Ёл НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад бэлдэж байх үеэр энэхүү зургийг дарсан. Бид төрийн тэргүүний зургийг олон нийтэд дэлгэж, цацахдаа аюулгүй байдлын үүднээс түүний ямар ажил хийж, юу уншиж, ямар баримт бичиг дээр ажиллаж байгааг харуулахгүйн тулд няхуур хандсан атал зургийг мушгин гуйвуулж байгаад үнэхээр харамсаж байна” гэжээ.

Эх сурвалж: Yonhap, MBC