Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Лавров нарын уулзалтын гэрэл зурагт ХАС ТЭМДЭГ гарсан талаар гадаадын хэвлэлүүд мэдээлжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Лавров нарын уулзалтын гэрэл зурагт ХАС ТЭМДЭГ гарсан талаар гадаадын хэвлэлүүд мэдээлжээ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров өчигдөр/2022.07.05/ Монголд албан ёсны айлчлал хийсэн. Энэ үеэрээ тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхсан юм. Тэдний уулзалтын гэрэл зургийг ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөөгч Мария Захарова “Telegram” хуудастаа нийтэлсэн байна.

Хачирхалтай нь, Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөөнд хас тэмдэг байжээ. Хас тэмдэг нь Монголын төрийн бэлгэдлийн нэг боловч Орост нацизмын илэрхийлэл гэж үзэх хориглодог аж. Түүнчлэн, Оросын эрх баригчид Украин руу довтолсон шалтгаанаа тус улсыг “нацизмаас ангижруулах, "цэрэггүйжүүлэх, деазизаци хийх" зорилготой гэж зөвтгөдөг.

ОХУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мария Захаровагийн Telegram хуудастаа нийтэлсэн зураг

Мэдээллийг эх сурвалжаас ЭНД дарж үзнэ үү. 

Эх сурвалж: dsnews