АТҮТ: Засварын улмаас тээврийн хэрэгслийн бүртгэл, тасалбар бичих зэрэг үйлчилгээнүүдээ түр зогсоолоо

АТҮТ: Засварын улмаас тээврийн хэрэгслийн бүртгэл, тасалбар бичих зэрэг үйлчилгээнүүдээ түр зогсоолоо

Автотээврийн Үндэсний Төв засвар үйлчилгээний улмаас өнөөдөр /2022.07.06/ бүх үйл ажиллагаагаа түр зогсоож буйгаа мэдэгдлээ. 

Тодруулбал, Үндэсний дата төв дээр төлөвлөгөөт засвар хийгдэх тул хэсэг хугацаанд лавлах утас 1900-1234, зорчигч тээврийн тасалбар бичих, тээврийн нэгдсэн систем, техникийн хяналтын үзлэг болон тээврийн хэрэгслийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн хийх боломжгүй болжээ.