СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 9 настай хүүхдийг мөргөж амь насыг нь хохироожээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 9 настай хүүхдийг мөргөж амь насыг нь хохироожээ

Аравдугаар сарын 14-18-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1266 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 960-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 34 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт гурван хүний амь нас хохирсон байна. Үүнээс зургаан  хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэж, нэг хүүхдийн амь нас хохирсон  байна.

Тухайлбал, аравдугаар сарын 16-ны өдрийн 23 цагийн орчим Увс аймгийн Зүүнхангай сумын нэгдүгээр багийн нутаг “Даланбулаг” гэх газар /Сумын төвөөс баруун урагшаа 60км/ шороон замд Kia Bongofrontier  маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч 39 настай, эрэгтэй О-г мөргөж амь насыг нь хохироосон.

Мөн аравдугаар сарын 17-ны өдрийн 12.20 цагийн орчим Орхон аймгийн Баян-өндөр сумын Их залуу багийн нутаг /Сумын төв дотор/ асфальтан замд Mitsubishi Pajero автомашины жолооч  А нь явган зорчигч 9 настай, эмэгтэй Ц-г мөргөж амь насыг нь хохироосон.

Ммөн аравдугаар сарын 17-ны өдрийн 19.52 цагийн орчим Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 3-р багийн нутаг “Баруун шовог”  гэх газар шороон замд Хаоже маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч 41настай, эрэгтэй А нас барсан.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Явган хүний зохицуулагддаггүй гарц руу ойртон ирж буй тээврийн хэрэгслийн жолооч та  хурдаа хасаж, тухайн гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгч хөдөлгөөнд “ДУРААРАА БИШЭЭ ДҮРМЭЭРЭЭ” оролцохыг уриалж байна.