ҮЗЭХ: Гаалийн албан татвараас чөлөөлөх төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ҮЗЭХ: Гаалийн албан татвараас чөлөөлөх төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Тиймээс анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. Дараагаар нь Онцгой албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. 

Дорноговь аймгийн Алтанширээ суманд жил 1.5 сая тонн газрын тос боловсруулах  үйлдвэр  барих төслийг БНЭУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын   Экспорт, импорт банкны санхүүжилтээр хэрэгжүүлж, 2023 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм. Төслийн хүрээнд Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхон барих хүрээнд бараа материалыг оруулж ирэхдээ татвараас чөлөөлөх төслийг боловсруулаад байгаа юм. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлж байна.