Хятадын тийрэлтэт онгоцууд Тайваний аралтай хамгийн ойрхон цэгүүдэд нислэг үйлдэж эхэлжээ

Хятадын тийрэлтэт онгоцууд Тайваний аралтай хамгийн ойрхон цэгүүдэд нислэг үйлдэж эхэлжээ

АНУ-ын төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелосигийн Тайваньд хийсэн айлчлалыг БНХАУ эсэргүүцэж, тус арлын ойролцоо томоохон хэмжээний цэргийн сургуулилтыг хийж байгаа.

Тэгвэл пуужингаар зэвсэглэсэн Хятадын тийрэлтэт онгоцууд Тайваний хойд хэсгээс тус арлын хоолойг гатладаг хэсгийн хамгийн ойрхон цэгүүдэд нислэг үйлдэж эхлээд байгаа аж.  

Энэ талаар АНУ-ын олон улсын стратегийн судалгааны төвийн захирал Бонни Лин, "Хятад улс Тайвань руу ойртож эхэлбэл нөхцөл байдал хурцдаж магадгүй" гэж хэлсэн байдаг.  Тэрээр, “Хэрэв Хятад улс Тайваний агаарын орон зайд онгоц хөөргөхөөр шийдсэн бол Тайвань тэднийг саатуулах гэж оролдох магадлал өндөр байна. Энэ нь тэдний дунд мөргөлдөөн зэрэг олон янзын хувилбар гарч болзошгүй" гэж ВВС агентлагт ярьжээ.

Эх сурвалж: BBC

Хятадын тийрэлтэт онгоц