СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голд машинтайгаа урсаж байсан 33 настай эрэгтэйг аварчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голд машинтайгаа урсаж байсан 33 настай эрэгтэйг аварчээ

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Монгол шигтгээний урд Туул голд автомашинтай хүн усанд живж байна гэх дуудлага өчигдөр /2022.08.05/ 19:29 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн.

Аврах ангийн бүлэг шуурхай хүрэлцэн очиход иргэн А /эрэгтэй, 33 настай/ нь Тоёота Тундра загварын автомашинтай гарц, гарамгүй газраар гол гатлах гэж байгаад голын дунд усанд живэх эрсдэлд орж урссан байдалтай байсныг Аврах бүлгийн аврагчид завь ашиглан тухайн иргэний амь насыг нь аварч аюулгүй болгож, автомашиныг нь татаж гарган Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн эргүүлийн цагдаад хүлээлгэн өглөө.

Иймд иргэд, жолооч та бүхэн гарц, гарамгүй газраар автомашинтай голын ус гаталж өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулж, эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирохгүй байх, гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна гэж НОБГ-аас мэдээллээ.