Гэр бүлийн гадуур харилцаанаас болж найман давхрын цонхноос унаж амиа алджээ

Гэр бүлийн гадуур харилцаанаас болж найман давхрын цонхноос унаж амиа алджээ

Өчигдөр /2022.08.07/ Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х*****” гэх хотхоны байрны найман давхрын цонхоор хүн унаж нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал, БЗД-ийн оршин суугч 30 настай иргэн Б нь гэр бүлийн гадуур харилцаанаас болж найман давхрын цонхоор үсэрч амиа алдсан байна. Одоогоор тус хэргийг ХУД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа аж.