Гадаадад суралцах сонирхолтой залууст үнэ төлбөргүй мэдээлэл өгөх нээлттэй өдөрлөг маргааш болно

Гадаадад суралцах сонирхолтой залууст үнэ төлбөргүй мэдээлэл өгөх нээлттэй өдөрлөг маргааш болно

Олон улсын залуучуудын өдрийг тохиолдуулан Хилийн чанад дахь оюутан залуучуудын холбооноос анх удаа “Боловсролын өдөрлөг 2022” үйл ажиллагаа маргааш болно.

Өдөрлөгт Технологийн Үндэсний Паркт 14:00-18:00 цагийн хооронд болох бөгөөд ОХУ, Польш, БНСУ, Тайвань, Турк, Украин, Унгар, Чех, Бээжин, Америк, Куба, Япон болон Итали улсад суралцаж буй монгол оюутнуудын төлөөлөл оролцоно.

Тэд туршлагаасаа хуваалцаж, тэтгэлэгт хэрхэн хамрагдах, амьдрах орчны талаарх зэрэг мэдээллийг өгөх юм.

Өдөрлөгийн үеэр гадаадад суралцах сонирхолтой 300 гаруй оюутан, залууст мэдээлэл өгөх бөгөөд тус үйл ажиллагааг үнэ төлбөргүйгээр зохион байгуулах аж. 




ГҮМҮДА-Тэр ертөнц

2 цагийн өмнө