Латви улс ОХУ-ыг "терроризмыг ивээн тэтгэгч улс" гэж зарлан, Оросын иргэдэд виз олгохоо зогсоохыг ЕХ-нд уриалжээ

Латви улс ОХУ-ыг "терроризмыг ивээн тэтгэгч улс" гэж зарлан, Оросын иргэдэд виз олгохоо зогсоохыг ЕХ-нд уриалжээ

Латви улсын парламент өчигдөр /2022.08.11/ ОХУ-ыг "терроризмыг ивээн тэтгэгч улс" гэж албан ёсоор хүлээн зөвшөөрч, мэдэгдэл гаргажээ.

Тус улсын парламентын мэдэгдэлд, “Орос нь улс төрийн зорилгодоо хүрэхийн тулд энгийн ард түмний эсрэг хүчирхийлэл үйлдэж байгаа нь терроризм бөгөөд ОХУ нь өөрөө терроризмыг ивээн тэтгэгч улс юм" гэжээ. Мөн Латвийн парламентаас Европын Холбооны орнуудад хандаж, “ОХУ, Беларусийн иргэдэд виз олгохоо нэн даруй зогсоох”-ыг уриалсан байна. Харин ОХУ-ын Төрийн Дум “Латвийн парламентын шийдвэрийн дараа эдийн засаг, улс төрийн хамгийн хатуу хариу арга хэмжээг авахаа” мэдэгджээ.