Хөшигийн хөндийд "шинэ хот цогцлоох" дэд бүтцийн бүтээн байгуулалт эхлэв

Хөшигийн хөндийд "шинэ хот цогцлоох" дэд бүтцийн бүтээн байгуулалт эхлэв

"Алсын хараа-2050", "Шинэ  сэргэлтийн бодлого"-ын Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, дагуул хот, шинэ суурьшлын бүс байгуулах зорилт тусгасан. Энэ хүрээнд өнөөдөр /2022.08.12/ "Хөшигийн хөндийн шинэ суурьшлын бүс"-ийн инженерийн дэд бүтцийн ажлыг эхлүүллээ. 

Тус арга хэмжээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Монгол Улс өнөөдөр “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Хөшигийн хөндийд шинэ хот байгуулж, эдийн засгийн төрөлжсөн бүс байгуулах их бүтээн байгуулалтыг эхлүүлж байгаагаа олон улсад зарлаж байна.  Цаашид Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Өвөрхангай аймаг, нийслэлийн захын дүүрэг болох Багануур, Налайхыг түшиглэсэн шинэ суурьшлын бүсүүдийг Засгийн газар бодлогоор дэмжин дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж, хувийн хэвшил болон олон улсын хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчинг бүрдүүлнэ. Хөшигийн хөндийн энэхүү бүтээн байгуулалт зөвхөн шинэ суурьшлын бүс төдийгүй эдийн засгийн тусгай бүс, тээвэр логистикийн бие даасан зангилаа хот болон хөгжих бүрэн боломжтой. Шинэ суурьшлын бүсийг тойроод Богдхан төмөр зам явж, тус ажлууд уялдаж байгаа” гэж мэдэгдлээ.