Д.Сумъяабазар: “Ривер гарден”, “Хан хиллс” хотхоныг хоёр тийш гарсан гарцтай болгож, замын түгжрэлийг бууруулна

Д.Сумъяабазар: “Ривер гарден”, “Хан хиллс” хотхоныг хоёр тийш гарсан гарцтай болгож, замын түгжрэлийг бууруулна

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа Хан-Уул дүүргийн XI хороо "Ривер хиллс" хотхоноос Зайсангийн гудамж хүртэл холбох 1 км авто зам, зогсоолын ажлын явцтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар холбогдох албаны хүмүүсийн хамт танилцлаа.

Хоёр урсгалтай тус авто замын ногоон байгууламж, гэрэлтүүлэг, явган хүний болон дугуйн зам зэргийг цогцоор нь хийхээр төлөвлөжээ. Төсөл хэрэгжсэнээр авто замын сүлжээ сайжирч, Их Монгол Улсын гудамжийг Зайсангийн гудамжтай холбох авто замын сүлжээ бий болох юм байна. Мөн “Ривер гарден”, “Хан хиллс” хотхоны оршин суугчид баруун болон зүүн тийш гарсан хоёр гарцтай болж, Хан-Уул дүүргийн XVII хороо орчим үүсдэг авто замын түгжрэл буурах ажээ. Уг замын ажлыг энэ сард бүрэн дуусгаж, ашиглалтад оруулах юм.