Өнөөдөр хулгана өдөр

Өнөөдөр хулгана өдөр

Аргын тооллын наймдугаар сарын 15, Сумъяа гараг. Билгийн тооллын 19, Могойг хүлэгч одтой, цагаан хулгана өдөр. Өдрийн наран 5:47 цагт мандан, 20:07 цагт жаргана. Тухай өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дархны үйлд сайн. Төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй учирна.