АН-д Засгийн газрын ХОЁР сайд, ХҮН-д НЭГ сайдын албан тушаал санал болгожээ

АН-д Засгийн газрын ХОЁР сайд, ХҮН-д НЭГ сайдын албан тушаал санал болгожээ

Энэ долоо хоногийн Даваа гараг /2022.08.15/-т Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарч, “Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүнийг хавсран гүйцэтгэж болно” гэсэн Үндсэн хуулийн заалтыг хүчингүй болгосон.

Ингэснээр Засгийн газрын бүх сайдууд УИХ-ын гишүүн байж болох нөхцөл бүрдсэн юм. Иймд УИХ-ын зарим гишүүд Засгийн газрын сайдын албан тушаал томилогдохоор улс төрийн тохироо хийж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. ЭНД ДАРЖ үзнэ үү.

-С.ЭРДЭНИЙН ТАЛААС Д.ГАНБАТ, Х.БАТТУЛГЫН ТАЛААС Д.АДЬШАА САЙДАД ЯРИГДАЖ, Н.ГАНИБАЛД АН-ЫН БҮЛГИЙН ДАРГЫГ ӨГЧ МАГАДГҮЙ-

Тэгвэл эрх баригчдын зүгээс УИХ-д суудалтай Ардчилсан нам /АН/, ХҮН намд “сайдын албан тушаал” санал болгож, “Эвслийн Засгийн газар” байгуулах саналыг саяхан тавьсан гэх мэдээлэл улс төрийн хүрээнд яригдаж

Тодруулбал, АН-д Засгийн газрын хоёр сайд, ХҮН намд нэг сайдын албан тушаал санал болгосон гэх мэдээлэл байна.

Ингэхдээ С.Эрдэнэ, Х.Баттулга нарын АН-ын төлөөлөлд тус бүр нэг, нэг сайд санал болгосон. Иймд С.Эрдэнийн талаас УИХ-ын гишүүн Д.Ганбат сайдын албан тушаалд авахаар яригдаж байгаа бол, Х.Баттулгын талаас Ш.Адьшаа, О.Цогтгэрэл нарын аль нэг нь сайдад яригдаж эхэлсэн байна.

Улмаар УИХ дахь АН-ын бүлгийн даргын албан тушаалыг УИХ-ын гишүүн Н.Ганибалд өгөх тухай ч яригдаж байгаа аж. 

Учир нь АН-аас нэр дэвшиж УИХ-д сонгогдсон Ш.Адьшаа, Н.Ганибал нар “Засгийн газрын дөрвөөс илүүгүй сайд УИХ-ын гишүүнийг хавсран гүйцэтгэнэ” гэсэн Үндсэн хуулийн заалт нь Үндсэн хууль зөрчиж байна хэмээн Цэцэд гомдол гаргасан. Иймд Д.Адьшаад сайд, Н.Ганибалд УИХ дахь АН-ын бүлгийн даргын албан тушаалд яригдаж байж магадгүй байна. Мөн УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл сайд болсон тохиолдолд Х.Тэмүүжин, Л.Гантөмөр нар албан тушаалд томилогдож, гудамжнаас биш төрийн албанаас улс төр хийх тухай ч сонсогдох болжээ. 

Харин эрх баригчдын зүгээс тавьсан дээрх саналыг АН-ын шийдвэр гаргах түвшний зарим гишүүд эсэргүүцэж байр сууриа илэрхийлсэн гэх мэдээлэл байна. Тэгвэл "ХҮН нам сайдын албан тушаал авахгүй" гэдгээ эрх баригчдад илэрхийлжээ. Ингэснээр “Эвслийн засгийн газар” байгуулах төлөвлөгөө биелэхгүй болж байж болзошгүй байгаа аж. 




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө