Г.Батхүү агсан амиа алдах үеэр албан өрөөндөө архидсан УИХ-ын гишүүн цагдаагийн үзлэгээс өмнө өрөөгөө цэвэрлэсэн үү

Г.Батхүү агсан амиа алдах үеэр албан өрөөндөө архидсан УИХ-ын гишүүн цагдаагийн үзлэгээс өмнө өрөөгөө цэвэрлэсэн үү

Энэ сарын 17 нд буюу өнгөрөгч баасан гаригт АН-ын дэд дарга Г.Батхүү төрийн ордоны баруун талын нэг давхарт өндрөөс унаж амиа алдсан байдалтай олдсон харамсалтай хэрэг гарсан. Хэргийн газрын үзлэгийг анх Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэсийн албан хаагчид хийж, төд удалгүй /амралтын өдрүүдэд/ энэхүү хэрэг Нийслэлийн Цагдаагийн газар /НЦГ/-т шилжсэн байдаг. Анх хэргийн газрын үзлэг 5 цаг орчим үргэлжилсэн гэдэг. Ингэхдээ төрийн ордоны баруун жигүүрийн тодорхой хэсгүүдийн хөдөлгөөнийг хязгаарласан байсан гэсэн мэдээлэл бий.

Загсийн газрын хуралдааны танхимын үүдэнд байдаг "Гол гонхон"

-Г.БАТХҮҮ АГСАН АМИА АЛДАХ ҮЕЭР УИХ ДАХЬ МАН-ЫН БҮЛГИЙН ГИШҮҮН ТӨРИЙН ОРДОНЫ АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДАЖ БАЙСАН УУ-

Харин Г.Батхүү агсныг амиа алдах үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий УИХ-ын гишүүн /нэрийг нь нууцлав/ төрийн ордоны 2 давхарын 21* /өрөөний дугаарыг нууцлав/ тоот албан өрөөндөө бусадын хамт согтууруулах ундааны зүйл /архидаж/ хэрэглэж байсан байж болзошгүй байгаа ажээ.

Учир нь Г.Батхүү агсаны амиа алдсан хэргийн дараахан /энэ долоо хоногийн даваа гаригт/ цагдаагийн байгууллага хэрэгт хамаарах үзлэгийн талбараа “өргөтгөж” үзлэг явуулсан байна. Энэ үеэр төрийн ордоны 2 давхарын 21* тоот өрөөнд суудаг УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий УИХ-ын гишүүний өрөөнд, хэрэг гарах үеэр архидалт болж, амралтын өдрүүдэд тус өрөөгөө цэвэрлээд, даваа гаригт Цагдаагийн үзлэг хийхээс өмнө дрож /хивстэй адил материал/, буйдангийн дээр байдаг байж болзошгүй “дэр” зэрэг дээр тогтсон цус байж болзошгүй улаан өнгийн толбыг төрийн ордны үйлчилгээнд хандаж гүн цэвэрлүүлсэн байж болзошгүй байгаа ажээ. Дрож болон дэрэн дээр тогтсон хүний цус байж болзошгүй улаан толбо нь хэн нэгэн хүмүүсийн маргаан, зодооноос үүссэн үү гэдгийг цагдаагийн байгууллага тогтоохоор ажиллаж байгаа байх.

-ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН МЭДЭГДЭЛ ЮУГ ӨГҮҮЛЖ БАЙНА ВЭ? -

Ямартай ч Ерөнхийлөгч Х.Баттулга энэ долоо хоногийн Пүрэв гаригт УИХ-ын чуулган дээр “УИХ өөрөө тарах эр зориг гаргана гэдэгт итгэж байна” хэмээн мэдэгдэл хийх үеэрээ УИХ-ын гишүүн хүчин, хүн амины хэрэгт нэр холбогдсон талаар дурьдаад “УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл байх чадамжаа алдаад байна. Тухайлбал, төрийн ордоны заалтуудыг ноцтой зөрчиж, албан тасалгаандаа согтууруулах ундаа хадгалах, хэрэглэх байдал даамжирсанаар эрдэнэт хүний амь сүйдэх нөхцөл ч бас бүрджээ” гэж мэдэгдсэн нь Г.Батхүү агсны амиа алдсан хэрэгтэй холбоотой юм биш биз гэсэн эргэлзээг олон нийтийн дунд түрүүлж байна. Харин Г.Батхүү агсан амиа алдсан хэргийг прокурор, цагдаагийн байгууллагаас нилээдгүй нарийвчлан шалгаж байгаа  талаар албан бус эх сурвалж бидэнд мэдээлсэн юм.