Д.Оюунсүрэн: Бусдад итгэл өгөх зорилгоор багаараа хамтарч бодит хүмүүсийн түүхийг өгүүлэх “Дүүлэн нис” номыг гаргасан /ВИДЕО/

Д.Оюунсүрэн: Бусдад итгэл өгөх зорилгоор багаараа хамтарч бодит хүмүүсийн түүхийг өгүүлэх “Дүүлэн нис” номыг гаргасан /ВИДЕО/

Альфабүүк номын дэлгүүрийн үүсгэн байгуулагч Д.Оюунсүрэн хүмүүст хэцүү амьдрал хүнд асуудлуудаа даван гарахад урам зориг өгөх зорилгоор “Дүүлэн нис” нэртэй бодит амьдралаас амжилтад хүрсэн хүмүүсийн түүхүүдээр шинэ ном гаргаж, нээлтээ хийлээ.

ВИДЕО: 

Тэрбээр “Өөрийн амьдралд тохиолдсон. Уналтын үе түүнээсээ гарч чадсан туршлагаа залуучууддаа хуваалцах зорилгоор 2020 оноос эхэлж 10 нөхдийн хамтаар хүнд хэцүү амьдралаас амжилтад хүрсэн бодит түүхүүдээр “Дүүлэн нис” номын ажлыг эхлүүлж, өнөөдөр /2022.09.16/ нээлтээ хийж байгаа юм.

Түүний хувьд 2019 онд Альфабүүк номын дэлгүүрээ нээж гадаад л байна уу гэлтэй гайхалтай орчныг Монголд цогцлоож чаджээ. “Дүүлэн нис” номыг бүтээсэн гол зорилгуудын нэг нь яг одоо нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг нэг болох инстаграммын гоё хүмүүстэй өөрийгөө харьцуулснаас болж өсвөр насныхан сэтгэл гутралд орж өрийгөө голох болсонтой холбогдуулан тэдэнд итгэл найдвар, урам зориг өгч, хүн бүрийн ард сүүдэртэй тал гэж бий. Гэвч түүнээсээ босож ирэх нь чухал гэдгийг ухааруулахыг зорьсон аж.

“Дүүлэн нис” номын зохиолч Д.Оюунсүрэн номоо бүтээсэн өөрийн бодит түүхийг ярихдаа “Номын дэлгүүрээ нээгдээд гурван сар болж байхад цар тахал гарч дэлгүүр маань хаагдсан юм.  Нээгдээд удаагүй орлого ч олоогүй байсан үе л дээ. Өр зээлээ төлж чадахгүй, хүмүүсийнхээ цалинг тавьж чадахгүй, түрээсээ төлж чадахгүй хүнд өдрүүд байсан. Яг тэр үед хүн шантардаг юм байна лээ. Урам зориг дутагдаад хувь хүний хөгжлийн номууд маш их уншиж өөртөө хэрэгтэй зөвлөгөөнүүдийг бичиж аваад хэрэгжүүлэх гэж үзнэ. Тэгсэн ч гэсэн хэрэгжүүлж чадахгүй, болохгүй байсан. Дахиад л би ер “их миа хүн юм байна” гэж бодоод сэтгэлээр унсан өдрүүд их үргэлжилж байгаа юм. Тэгээд нэг гутарсан өдрөө “The Pursuit of Happiness" киног үзсэн. Тэр киноноос би маш их урам зориг авсан. Энэ хүнийг бодвол би гэр оронтой. Ганц бие ээж болоогүй. Надад тодорхой хэмжээний орлого байна гэж бодсон. Тэгэхэд кинон дээр гарч байсан тэр хүн “надаас илүү хэцүү амьдрал туулж амжилтад хүрсэн бодит хүний түүх ийм байхад хажууд нь миний нөхцөл байдал хамаагүй дээр юм байна. Миний асуудал жижигхэн юм байна. Би давна туулж чадна” гэдэг итгэлийг тэндээс авсан юм. Яг энэ жишээнээс харахад бодит түүх хүнд маш их урам зориг өгдөг юм байна гэдгийг ойлгосон.

Тиймээс 10 нөхөдийн хамт яг ийм хэцүү амьдрал, хэцүү зүйлсийг даван гарч амжилтад хүрсэн хүмүүсийн түүхээр ном бичих юм бол залуучуудын амьдралд илүү хүрэх юм байна гэж дүгнээд энэхүү номыг эхлүүлсэн байгаа. Хоёр жилийн хугацаанд бид маш олон бодит түүхтэй хэдэн зуун хүн сонгож, тэндээсээ шилээд материалуудыг орчуулж, ярилцлагуудыг нь сонсож маш их хөдөлмөрлөсний үндсэн дээр шигшиж авсан 30 хүний түүхээр “Дүүлэн нис” гэдэг номоо гаргасан.

Энэхүү номонд багтсан бодит түүхүүдийг уншаад тэр нэг өдөр надад асуудлаа даван туулах итгэл төрсөн шиг залуучуудад итгэл бас итгэл төрөөсэй гэж хүсэж байна. Олон залуучуудад хүрээсэй. “Тэг ингэ” гэсэн заавартай биш яг хэн нэгний туулаад гарсан амьдрал учраас маш гоё үнэн ном байгаа” хэмээсэн юм.