"Монголиан Эйрвэйс" ХХК-ийн нисдэг тэргэний сэнс гацсаны улмаас Төв аймгийн Аргалант суманд ослын буулт хийжээ

"Монголиан Эйрвэйс" ХХК-ийн нисдэг тэргэний сэнс гацсаны улмаас Төв аймгийн Аргалант суманд ослын буулт хийжээ

"Монголиан Эйрвэйс" ХХК-ийн нисдэг тэрэг Өвөрхангай аймгийн Хужирт сум руу нисэх замдаа Төв аймгийн Аргалант суманд ослын буулт хийсэн байна. 

Тодруулбал, "Эйрвэйс" ХХК-ийн ажилчдыг Өвөрхангай аймгийн Хужирт суманд хүргэхээр нисэж явсан тус компанийн нисдэг тэрэг Төв аймгийн Аргалант суманд өчигдөр /2022.09.24/ ослын буулт хийсэн байна. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, "тус нисдэг тэргэний сэнс нь гацсаны улмаас ийнхүү ослын буулт хийсэн" гэсэн юм. Ташрамд дурдахад, "Монголиан эйрвэйс" ХХК Монголын агаарын тээврийн салбарт олон жил үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд МИАТ-ын захирал асан Ч.Хоролсүрэнгийн эзэмшлийн компани юм.