"АН-ын эвлэрэл"-ийн уулзалт өчигдөр болжээ

"АН-ын эвлэрэл"-ийн уулзалт өчигдөр болжээ

Өчигдөр /2022.09.28/ 17:00 цагт Шангри-Ла худалдааны төвд байдаг нэгэн ресторанд АН-ын төлөөлөл, тус намын лидерүүд болон УИХ дахь АН-ын бүлгийн зарим гишүүд мөн Х.Баттулгыг төлөөлсөн зарим хүмүүс оролцсон хүлээн авалт болжээ.

-АН-ын лидерүүд болон гишүүд нь уулзацгаажээ-

Тодруулбал, тус уулзалтад АН-ын лидерүүдээс Ц.Элбэгдорж, Д.Сосорбарам, нийтлэл Баабар, С.Баярцогт, Э.Бат-Үүл, Да.Ганболд, Фортуна Н.Батбаяр, Н.Алтанхуягийг төлөөлж н.Ариунсан, Д.Эрдэнэбат, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нар байсан бол УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдээс С.Одонтуяа, Д.Бат-Эрдэнэ, Д.Ганбат, Б.Пүрэвдорж нар оролцсон байна

Харин АН-аас М.Тулгат, Ч.Өнөрбаяр, Д.Оюундарь, Ч.ОтгочулууА.Цэрэнбат, н.Эрдэнэбүрэн нарын хүмүүс оролцсон бол Х.Баттулгын талаас Ө.Шижир, И.Мөнхжаргал нарын залуус иржээ. Мөн тус уулзалтад Х.Тэмүүжин, Ц.Баатархүү, Д.Монголхүү гээд тус намын олон гишүүд оролцсон байна.

Харин тус уулзалтад АН-ын хуучин лидерээс З.Энхболдыг, УИХ-ын гишүүдээс Ц.Туваан, И.Ганибал нарыг оролцуулаагүй байна.

АН-ын гишүүд уулзжээ

Энэ талаар зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар өчигдөр болсон тус уулзалтад оролцсон хүмүүст урьдчилж урилга өгсөн бөгөөд харин зарим нь өгөөгүй шалтгаан нь тус намыг хагладаг, үүнийг нь удирддаг хүмүүсээ уриагүй байж магадгүй гэсэн юм. Харин тус уулзалтад ирсэн хүмүүс ихэнх нь “нэр бүхий хүмүүсийн маргаан АН-ыг өнөөгийн зөрчилд хүргэсэн. Иймд тэднийг намын удирдлагаас буулгаад АН цаашаа явах ёстой” гэсэн байр суурийг илэрхийлж байжээ. Мөн тус уулзалт нь тэдний эхний уулзалт бөгөөд цаашид уулзалтаа үргэлжлүүлнэ гэж тохирчээ.