БНХАУ-ын иргэдийг зочид буудлын хонгилд түр саатуулж байна

БНХАУ-ын иргэдийг зочид буудлын хонгилд түр саатуулж байна

Өнгөрөгч шөнө "Амар", "Кентавр", "Юнион", "Ориентал" зэрэг зочид буудалд байрлаж, цахим гэмт хэрэг үйлдэж байсан байж болзошгүй БНХАУ-ын 700 гаруй иргэдийг саатуулж, тэдний хэрэглэж байсан өндөр хүчин чадал бүхий 1000 орчим компьютер, 10 мянган гар утасны дугаарыг хураасан талаар бид мэдээлсэн.

Саатуулагдсан БНХАУ-ын иргэдийг хорих ангид хориогүй бөгөөд зочид буудлын хонгилд түр саатуулж байгаа талаар эх сурвалж мэдээлж байна.

Мөн шалгалтын ажиллагаа явагдаж дууссаны дараа тус иргэдийн ямар зорилготойгоор дээрх үйл ажиллагаа явуулж байсныг мэдээлэх аж. Тагнуулын Ерөнхий газраас энэ талаар Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл өгөхөөр төлөвлөж байгаа юм байна.