ФОТО: Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган эхэллээ

ФОТО: Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган эхэллээ

Өнөөдөр /2019.05.27/ Төрийн ордонд Олон улсын Парламентын Холбоо болон Монгол Улсын Их Хурлаас хамтран Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган Төрийн ордонд эхэллээ.

Чуулганаар чанартай боловсрол олгох замаар ядуурлыг бууруулах зорилтын хэрэгжилт, эх, хүүхэд, өсвөр насныхны болон нийт иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийн  эсрэг тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Тогтвортой хөгжлийн зорилтыг хангаж буй байдал, парламентуудын хүрсэн үр дүн, туршлага, сургамжийн асуудлуудыг хэлэлцэж буй юм.

Чуулган:

  1. Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг дэмжих, хянах чиглэлээр парламентуудын хийсэн ажил, хүрсэн үр дүн
  2. Боловсрол нь ядуурлыг бууруулах чухал урьдчилсан нөхцөл болох нь
  3. Хүн бүрийн эрүүл энх, сайн сайхан байдлыг Тогтвортой хөгжлийн зорилтоор дамжуулан хангах нь
  4. Уур амьсгалын өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, сургамж гэсэн 4 салбар хуралдаанаар үргэлжилнэ.

Түүнчлэн төлөөлөгчид хуралдааны үеэр хэлэлцсэн асуудлаар хэлэлцүүлэг хийж, хэлэлцүүлгээс

Энэ удаагийн чуулганд ОУПХ-ны гишүүн ба гишүүн бус Ази, Номхон далайн бүсийн 30 гаруй орон болон олон улсын байгууллагыг төлөөлсөн 100 гаруй төлөөлөгч оролцож байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ТҮШИГ