АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх төсөл батлагджээ

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх төсөл батлагджээ

АНУ-ын конгресс аравдугаар сарын 31-нд Д.Трампад итгэл үзүүлэх эсэх асуудлыг эхлүүлэх тогтоолыг төслийг хэлэлцэж, санал хураалт явуулжээ. Гишүүдийн 232 нь дэмжиж, 196 нь эрэгүүцсэн байна.

Конгрессын танхимын шийдвэрийн талаар АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп твиттер хуудастаа “Энэ бол АНУ-ын түүхэнд гарч байгаагүй шулмын ангуучлал” гэжээ. Учир нь АНУ-ын Ерөнхийлөгчийн 2020 оны сонгуульд өрсөлдөх Жо Байдены хүүгийн талаарх мэдээллийг Д.Трамп Украины эрх баригчдаас шаардсан аж. Түүний энэ үйлдэл нь  эрх мэдлээ хэтрүүлж, гадаадын төрийн тэргүүнд үзэл бодлоо тулган, дарамт үзүүлсэн гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа юм.