БНСУ-ын иргэн монгол бүсгүйд бэлгийн дарамт үзүүлж нүцгэн зургийг нь даржээ

БНСУ-ын иргэн монгол бүсгүйд бэлгийн дарамт үзүүлж нүцгэн зургийг нь даржээ

-АМРАЛТЫН ГАЗАРТ ХҮЧИНДЭХИЙГ ЗАВДСАН ХЭРЭГ
ГАРСАН НЬ ТОГТООГДСОН-

Арваннэгдүгээр сарын 2-ны өдөр БНСУ-ын иргэн Монгол эмэгтэйг хүчиндэхийг завдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, тухайн өдөр Налайх дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн амралтын газар БНСУ-ын иргэд болон Монгол улсын иргэд амарч байсан аж. Энэ үеэр орчуулагч мэргэжилтэй эмэгтэй 27 настай Д-г БНСУ-ын иргэн эрэгтэй 50 настай Жэ Воунг нь хүчиндэхийг завдсан байна. Тухайн өдөр эмэгтэйг архиар шахаж согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглүүлж улмаар бүх хувцсыг нь тайлж, нүцгэн зургийг нь утсан дээрээ дарж хүчиндэхийг завдсан байдаг.

Харин хохирогч эмэгтэй цагдаагийн байгууллагад намайг Солонгос иргэн хүчиндсэн хэмээн дуудлага мэдээлэл өгснөөр шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн байна. Өдгөө мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа бөгөөд монгол эмэгтэйг хүчиндэхийг завдсан гэх БНСУ-ын иргэнийг саатуулан шалгаж байгаа аж.




Улаанбаатарт 2 градус хүйтэн байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө