У.Хүрэлсүх ээ! Сагсчдаа “ДЭМЖНЭЭ “ гэж сулхан дуугарсан таны албат Ц. Шаравжамцын үг өрөөндөө үхсэн шүү

У.Хүрэлсүх ээ! Сагсчдаа “ДЭМЖНЭЭ “ гэж сулхан дуугарсан таны албат Ц. Шаравжамцын үг өрөөндөө үхсэн шүү

Монголын баг, тамирчид 3x3 сагсан бөмбөгийн төрлөөр Токио-2020 олимпод оролцох эрхээ авсан нь Монгол улсын спортын түүхэнд багийн спортоор олимпд оролцох бахархам түүхийг бүтээгээд байна.  Тэгвэл тэднийг Засгийн газрын зүгээс дэмжих, бэлтгэл хийх, спортын хэрэгслээр хангахгүй явсаар өдийг хүрчээ. Иймд тус спортын баг тамирчдаас Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Биеийн тамир спортын газрын дарга Ц.Шаравжамц нарт шаардлага хүргүүлжээ.

ТУС ШААРДЛАГАД,

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У. ХҮРЭЛСҮХ ТАНД “Хүчингүй хуурамч тамгаар 3 жил МСБХ-ны нэр дор мөнгө идэж буй гэмт хэрэг” Монгол Улс түүхэндэ анх удаа БАГИЙН спортоор ТОКИО 2020 Олимпийн наадамд оролцох эрхээ авчихлаа. Энэ бол зүүд биш, энэ бол мөрөөдлөө биелүүлсэн БОДИТ үнэн. Гэхдээ бид Олимпийн эрхээ авахад ТӨР ЗАСГААСАА ямар ч дэмжлэггүй өнчин хүүхдүүд шиг явсаар авч чадлаа. Сайхан амжилт үзүүлж яваа ч Шударга бус зүйлтэй тэмцэнэ гэсэн таны амлалт, Спортын салбарыг удирдаж буй дарга нарын ШУДАРГА БУС ялзрал хэрээс хэтэрч байгаа тул бид үүний эсрэг дуу хоолойгоо ЗААВАЛ хүргэх ёстой. Та өнгөрөгч 5 дугаар сард Монголын шигшээ багуудыг хүлээн авч уулзах үеэрээ “Та бүхэн өөрсдийн хичээл зүтгэлээр, хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр Олимпийн эрхээ авчихвал ТӨР, ЗАСГИЙН ГАЗАР НЬ дэмжээгүй байвал алваа” гэж бүх шигшээ багийн тамирчдын өмнө хэлж байснаа мартаагүй биз ээ. Гэвч таны хэлсэн энэ үг, ДЭМЖИНЭ гэсэн тамирчдынхаа өмнө өгсөн амлалт, “сагсан бөмбөгөө дэмжиж байгаа биз дээ, сагсан бөмбөгийн гавьяат Ц. Шаравжамцаа “ гээд таныг гурван удаа асуухад дуугарахгүй, хариулж чадахгүй хэлэх үггүй хүн нэлээн байж байгаад “ДЭМЖНЭЭ “ гэж сулхан дуугарсан таны албат, даргын үг тэр өрөөндөө үхсэн шүү, ЕРӨНХИЙ САЙД АА! ЕРӨНХИЙ САЙД АА, Таниас сагсан бөмбөгчид бид албан тушаал, эрх мэдэл, ЖДҮ, концесс тендер биш зүгээр МОНГОЛЫН УЛСЫНХАА НЭРИЙН ӨМНӨӨС ОЛИМПОД ОРОЛЦОХ ЭРХЭЭ АВЧИХСАН БАГ тамирчдаа БЭЛЭН БАЙГАА СПОРТЫН ОРДОНДОО БЭЛТГЭЛ СУРГУУЛИЛТ, ТЭМЦЭЭН УРАЛДААН ХИЙХ БОЛОМЖ, ОЛИМПОД ОРОЛЦОХОД БУСАД СПОРТЫН ТӨРЛҮҮДИЙН ШИГШЭЭ БАГУУДАД ҮЗҮҮЛДЭГ ДЭМЖЛЭГЭЭ АЛАГЧИЛАЛГҮЙ ҮЗҮҮЛЭЭЧ ээ л гэж ГУЙЖ БАЙНА! БИД МОНГОЛ ГЭДЭГ САЙХАН ЭХ ОРНЫХОО НЭР ДОР, МОНГОЛ ГЭСЭН ӨМСГӨЛТЭЙ ТАЛБАЙД ГАРДАГ НЭГ МОНГОЛЫН НЭГ БАГ! Гэтэл таны албат спортын дарга нар чинь Спортын төв ордонд заал өгч мөнгийг нь авч, сагсан бөмбөгийн нэг ч тэмцээн уралдаан зохион байгуулахгүй үүдийг нь түгжээд, БТСГ-ын дарга Ц. Шаравжамц чинь өөрийн найз, хуурамч тамга тэмдэгтэй Б. ТАМИР-даа Биеийн тамир, спортын газрын татвар төлөгчдийн мөнгөөр бүрдэж спортын хөгжилд зориулагдах ёстой төсвийг сагсан бөмбөгийн шигшээ багийн зардал нэрийн дор мөнгийг нь идэж буй гэмт хэргийг хамгаалж байгаад харамсаж байна. Дээрх ялзралуудын эсрэг Сагсан бөмбөгчид 2018 оны 01 дүгээр сард жагсаал цуглаан зохион байгуулж Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан Спортын сайд, Ерөнхий сайд танд бид албан хүсэлтээ өгч тэмцэж байсан, Олимпийн эрхээ авчихаад буй бидний энэ үед ч тэр байдал ЯГ ХЭВЭНДЭЭ ялзарсан , сагсан бөмбөгчдөө сагсан бөмбөгийн гавьяат нь ад үзсэн хэвээрээ л байна!!!! ҮНЭХЭЭР ГОМДОЛТОЙ БАЙНА, УЛСЫН МИНЬ ЕРӨНХИЙ САЙД АА! ҮҮНИЙГ ШИЙДВЭРЛЭЖ ӨГНӨ ҮҮ. ОЛИМПИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ МОНГОЛ УЛС АНУ, ФРАНЦ, ЯПОН, АВСТРАЛИ ЗЭРЭГ ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ГҮРНҮҮД, ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЭСРЭГ ХАМТЫН ХҮЧЭЭР ТЭМЦСЭЭР БИД ЯЛЖ ЧАДЛАА, ГЭТЭЛ МОНГОЛ УЛСАД МИНЬ БИДНИЙГ ДЭМЖИХ ДЭМЖЛЭГ ИЙМ Л БАЙНА. ҮҮНИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ, ШУДАРГА ЁСЫГ ТОГТООХОД БИДНИЙ ДУУ ХООЛОЙ ХҮРГЭХЭД ТА БҮХЭН ЭНЭ МЭДЭЭЛЛИЙГ ДҮЛИЙ ДАРГА НАРТ “SHARE” ХИЙЖ МОНГОЛЫН БАГАА ДЭМЖИХИЙГ ГУЙЖ БАЙНА.




Улаанбаатарт 7 градус хүйтэн байна

57 минутын өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр нохой өдөр

1 цагийн өмнө