Хугацаа нь дууссан шоколад худалдахыг завдсан иргэнийг торгожээ

Хугацаа нь дууссан шоколад худалдахыг завдсан иргэнийг торгожээ

Хугацаа нь дууссан шоколадны шошгыг засварлаж, худалдаанд гаргах гэж байсныг албаныхан илрүүлсэн талаар мэдээлсэн. Тодруулбал, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэний байрны өргөтгөлд хяналт шалгалт хийхэд хэрэглэх хугацаа нь дууссан “Alpen gold”-ийн 38 граммтай 3340 хайрцаг “Mах fun” нэртэй шокаладны дууссан хугацааг засварлаж хадгалж байсныг цагдаагийн албан хаагчид илрүүлсэн.

Тэгвэл хугацаа нь дууссан их хэмжээний шоколад худалдахыг завдсан иргэнийг Зөрчлийн хуульд заасны дагуу 500 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авчээ. Одоогоор уг хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг их хэмжээгээр хадгалж байсан агуулах байрыг мэргэжлийн хяналтын газраас лацдаж, битүүмжилсэн байна. Улсын байцаагчийн актаар эдгээр бүтээгдэхүүнийг хураан авч устгалд оруулах гэнэ.




Улаанбаатарт 11 градус дулаан байна

7 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр тахиа өдөр

7 цагийн өмнө