Д.Трамп руу дунд хуруу гаргасан эмэгтэй орон нутгийн сонгуульд ялалт байгуулжээ

Д.Трамп руу дунд хуруу гаргасан эмэгтэй орон нутгийн сонгуульд ялалт байгуулжээ

2017 онд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамд гольфийн талбайгаас буцаж, хамгаалалтын машинуудын хамт цуваагаар хөдөлж байхад унадаг дугуйтай нэгэн эмэгтэй дунд хуруугаа гаргасан нь гэрэл зурагт үлдэж, цахим ертөнцийг нэлээд шуугиулаад амжсан. Түүнийг Жули Бриксман гэдэг бөгөөд өдгөө 50 настай, хувийн компанийн ажилтан аж.

Харин тэрбээр урьд олон нийтэд мэдэгдэж байсныхаа дагуу Виржиниа мужийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж, улмаар тус мужийн нэгэн дүүргийн төлөөлөгчөөр сонгогдож чаджээ. 

Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.