Өнөөдөр тахиа өдөр

Өнөөдөр тахиа өдөр

Аргын тооллын 11 сарын 8, Сугар гараг. Билгийн тооллын 11, Могойг хүлэгч одтой, шарагчин тахиа өдөр. Өдрийн наран 7 цаг 47 минутад мандан, 17 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа  болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Өвлийн уур орох улирал 2 цаг 47 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.




Улаанбаатарт 15 градус хүйтэн байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Д.Одбаярыг ҮХЦ-ийн даргаас чөлөөлөв

20 цагийн өмнө

Шуурхай мэдээ