Авилгад холбогдсон Д.Энхбаатарыг МИАТ-ын дэд даргаар томилно гэж У.Хүрэлсүх тохирсон уу

Авилгад холбогдсон Д.Энхбаатарыг МИАТ-ын дэд даргаар томилно гэж У.Хүрэлсүх тохирсон уу

“МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн дэд захирал асан Н.Энхбаатарыг бусдаас их хэмжээний авилга авсан гэх асуудлаар АТГ-аас 2018 оны  долдугаар сард саатуулан шалгаж эхэлсэн. Түүнийг 30 хоног саатуулсны дараа өмгөөлөгчийнх нь хүсэлтээр батлан даалтад гарган шалгаж эхэлсэн байдаг. Нэг хэсэг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн туслахаар ажиллаж байсан тэрбээр Монголын нэр бүхий томоохон бизнесменээс 600 сая төгрөгийн авилга авсан гэх хэрэгт сэжиглэгдэн, шалгагдсан юм. 

-ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИНД АВИЛГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ИРГЭНИЙГ ТӨРИЙН АЛБАНД ТОМИЛОХЫГ ХОРИГЛОЖЭЭ-

Учир нь тэрээр МИАТ ТӨХК-ийн дэд дарга болсныхоо дараа “Энканто таун” хотхонд үнэтэй байр, автомашины зогсоол худалдаж авсан. Мөн шинэ ланд-200 маркийн автомашин худалдаж авсан байдаг. 

Иймд түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн үндэслэлээр АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байдаг. Зарим эх сурвалжийн мэдээллээр түүнд холбогдох хэрэг Шүүхэд шилжсэн гэх албан бус мэдээлэл байна. 

Гэтэл түүнийг буцаан МИАТ ТӨХК-ийн дэд даргаар томилохоор болжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрээр ойрын хугацаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзаж, ажилдаа буцаж томилогдох ажээ. 

Харин 2017 онд шинэчлэгдсэн Төрийн албаны тухай хуулийн 22, 23 дугаар зүйлд Төрийн албанд орох хүмүүст нийтлэг шаардлагууд тусгасан байна. Тухайлбал, Авилга хээл хахуулийн гэмт хэрэгт холбогдсон, ял эдэлсэн, ялын хугацаа дууссан ч тэр хүн төрд ажиллахгүй гэж тусгажээ. 

Гэтэл У.Хүрэлсүх болоод ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ төрийн албаны тухай хуулийг зөрчиж Д.Энхбаатарыг МИАТ ТӨХК-ийн дэд даргаа томилох эсэхийг харах л үлджээ.