УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн төрсөн ах, дэд консул Замын-Үүдийн замд осолджээ

УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн төрсөн ах, дэд консул Замын-Үүдийн замд осолджээ

Энэ сарын 7-ны өдөр буюу өчигдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн төрсөн ах Ж.Баатарчулуун нь эхнэр болон бусад хүмүүсийн хамт "Улаанбаатар-Замын-Үүд чиглэл"-д замын хөдөлгөөнд оролцож байх үеэрээ осолджээ.

Одоогийн байдлаар Ж.Баатарчулуун болон түүний эхнэрийн биеийн байдал хүнд, Замын-Үүд эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэж байна. Ж.Баатарчулуун нь Бүгд найрамдах Хятад ард улсын Хөх хот дахь дэд Консулаар ажилладаг юм байна.

Энэ ослын талаар албанаас тодруулахад, “2019 оны арваннэгдүгээр сарын 07-ны өдрийн 14:01 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутагт toyota camry маркийн автомашин онхолдсон осол бүртгэгдсэн. Уг ослын улмаас таван хүн гэмтэж бэртсэн байна. Уг хүний хүний хоёр нь  Монгол улсын иргэн, гурав нь БНХАУ-ын иргэн юм байна. Одоогоор бүгд эмнэлэгт эмчлэгдэж байгаа гэсэн мэдээлэл байгаа” гэв.