Дөрвөн давхраас 67 настай эмэгтэй үсрэхийг завджээ

Дөрвөн давхраас 67 настай эмэгтэй үсрэхийг завджээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд өчигдөр /2019.11.08/ тус дүүргийн харьяат 67 настай эмэгтэй орон сууцны дөрвөн давхраас үсрэх гэж байжээ. Харин онцгой байдлын алба хаагчид мэдээллийн дагуу шуурхай очиж үсрэхгэж байсан иргэний үйлдлийг таслан зогсоожээ.

Энэ тухай дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид тухайн орон сууцанд очиж, Ч-г дөрвөн давхраас олс ашиглан аварч, тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.

Дээрх эмэгтэй нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амиа хорлохоор завдсан байсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө