Галаас дөрвөн хүүхдийн амь аварсан С.Хишигдалай, Д.Баасандоо нарыг шагналаа

Галаас дөрвөн хүүхдийн амь аварсан С.Хишигдалай, Д.Баасандоо нарыг шагналаа

Өнөөдөр /2019.11.08/ Хүний эрхийн үндэсний комиссоос дөрвөн хүүхдийн амь нас аварсан иргэн С.Хишигдалай, Д.Баасандоо нарыг “Хүний эрхийн төлөө” тэмдгээр шагналаа. Уг шагналыг 100 мянган төгрөг дагалддаг аж. 

Хэргийг эргэн сануулбал, Энэ сарын 5-6-нд шилжих шөнийн 04:00 цагийн үед С.Хишигдалай таксинд явж, Чингэлтэйн эцэст хүн хүргэж өгчээ. Үйлчлүүлэгчээ буулгаж байх үед хүүхдийн “Авраарай, туслаарай” гэх дуу сонсогдсон байна. Ингээд хүүхдийн дуу сонсогдсон зүгт очтол эсгий гэр шатаж, тооноор нь гал гарч байжээ. “Хашаанд гүйгээд ортол өөдөөс 10 гаруй насны хүүхэд бага насны дүүгээ тэврээд гэрээсээ гарч ирж байсан. Дотор нь дахиад хүүхдийн дуу гараад байхаар нь шууд зөрөөд ортол 7, 8 настай болов уу гэмээр хоёр хүүхэд уйлаад байж байсан. Хүүхдүүд нүцгэн байсан учраас хөнжлийг нь шүүрч аваад боогоод гаргасан” хэмээн иргэн С.Хишигдалай хэвлэлд ярьсан байдаг.

Хүүхдүүдийг гаргасныхаа дараа тэрбээр эмнэлэг, цагдаа, онцгой байдлын байгууллагад дуудлага өгсөн байна. Гэр нь тэр дороо шатаж дууссан бөгөөд гал гарах үед 3-14 насны дөрвөн хүүхэд гэртээ байжээ.




Өнөөдөр бар өдөр

6 цагийн өмнө