Цэцийн дарга Д.Одбаяр монголд өчигдөр ирсэн үү

Цэцийн дарга Д.Одбаяр монголд өчигдөр ирсэн үү

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Korean Air компанийн нисэх онгоцоор зорчиж байхдаа нислэгийн багийн гишүүнд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдож, түүнд тус улсын хуулийн байгууллагаас 10 хоногийн хилийн хориг тавьсан байдаг.

Тэрээр байцаалтын эхний явцад тус хэргийг хийгээгүй хэмжээн өөрт нь тулгаж байгаа хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байсан ч сүүлд хэргээ хүлээж, улмаар хэрэг болох үеэр орчуулга хийж байсан Korean Air компанийнмонгол ажилтныг ч үг хэлээр доромжилж, айлган сүрдүүлсэн гэдгээ Д.Одбаяр хүлээн зөвшөөрсөн талаар хэвлэлүүд мэдээлж байгаа юм.

Харин Д.Одбаяр өөрт нь тавьсан 10 хоногийн хилийн хоригийг цуцлуулж, Монгол руу нисэх зөвшөөрөл хүсэж БНСУ-ын прокурорын байгууллагад хандсан байдаг.

Иймд БНСУ-ын талаас Д.Одбаярыг нэгдүгээрт гадаадын иргэн, хоёрдугаарт өмнө нь БНСУ-д гэмт хэрэгт холбогдож байгаагүй зэргийг харгалзан үзээд, түүний холбогдсон хэргийг Нисэхийн аюулгүй байдлын тухай хуулийн хүрээнд авч үзэхээр болсон гэсэн мэдээлэл байдаг. Тус улсад Нисэхийн аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн этгээд 10 хүртэлх сая воны торгууль төлдөг юм байна.

Харин өчигдөр /2019.11.09/ 15:45 цагт ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр “Korean air” авиа компанийн нислэгээр “Чингис хаан” Олон Улсын нисэх буудалд газардсан гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байна.