Ц.Нямдоржийн оронд Х.Нямбаатар, Д.Цогтбаатарын оронд Т.Аюурсайханыг томилох тохироо яригджээ

Ц.Нямдоржийн оронд Х.Нямбаатар, Д.Цогтбаатарын оронд Т.Аюурсайханыг томилох тохироо яригджээ

УИХ дахь МАН-ын бүлэг дотор Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Гадаад харилцааны сайд Т.Цогтбаатарыг нарыг огцруулах асуудал яригдаж эхэлжээ. 

-Ц.НЯМДОРЖ, Д.ЦОГТБААТАР НАРЫГ ОГЦРУУЛАХ НЭГ
ҮНДЭСЛЭЛ “СААРАЛ ЖАГСААЛТ”-

Учир нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг тойрсон олны шүүж, мөн манай улс саарал жагсаалтад орсон асуудалтай холбогдуулж түүнийг огцруулах асуудал сөхөгдөх аж. Мөн эрүүгийн хуулийн хийдлийг засах чиглэлийг Ц.Нямдорж сайдад энэ оны тавдугаар сард өгсөөр байтал тэрээр есдүгээр сард өргөн мэдүүлсэн, энэ хугацаанд зарим албан тушаалтнууд ял завшсан зэрэг асуудал нь түүнийг огцруулах үндэслэл болж байгаа ажээ. Харин Ц.Нямдоржийн оронд Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатарыг ХЗДХ-ийн сайдад томилох санал гараад байгаа аж.

Харин Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын хувьд саарал жагсаалтад манай улс орсон асуудлаас гадна, Европын зарим орнуудад манай улсын дипломатчид хар тамхи болоод сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг тээвэрлэсэн, хууль бус наймаанд нэр холбогдсон, манай улсын дипломат нэр хүнд унаж байгаа асуудлыг үндэслэн түүний гогцруулах асуудал яригдаж байгаа аж.

Харин Гадаад харилцааны яамны асуудлаар сүүлийн үед Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан нэлээдгүй санаачлаг гарган шүүмжлэх болсон нь түүнийг ГХЯ-ны сайдад томилох тухай яригдаж байгаатай холбоотой ажээ. Тухайлбал тэрээр “Польш улсын хуулийн байгууллагаас манай 69 иргэнийг эрэн сурвалжилж байгаа тухай мэдээ ирсэн. Тэдний зарим нь дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байгаа” тухай мэдээлэл хийж байсан билээ.

-МОНГОЛБАНК ЕРӨНХИЙЛӨГЧ Т.БАЯРТСАЙХАН ОГЦРОХ БУС ЕРӨНХИЙ
САЙД У.ХҮРЭЛСҮХ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ ГЭЖЭЭ-

Өнгөрсөн Баасан гарагт хуралдсан УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Монгол банкны Ерөнхийлөгч Т.Баяртсайхан болоод Санхүүгийн Зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг “саарал жагсаалт”-д манай улс орсон асуудалтай холбогдуулж огцруулах асуудлыг хэлэлцэх байсан ч УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан.

Учир нь өнгөрсөн долоо хоногт хуралдсан холбогдох байнгын хорооны хуралдаануудаар тэднийг огцруулах асуудлыг гишүүд дэмжсэн ч УИХ-ын чуулган дээр ирээд тус асуудал гацсан нь цаашид Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудал хөндөж болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбоотой ажээ. Учир МАН-ын бүлэг дотор саарал жагсаалтад манай улс орсон асуудалд “Т.Баяртсайхан, С.Даваасүрэн нарт хариуцлага тооцож, ажлаас нь огцруулж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар хариуцлагаас зугтаж байна” гэж үзэх гишүүд цөөнгүй байгаа ажээ. Иймд Монгол банкны ЕрөнхийлөгчТ.Баяртсайханыг огцруулах асуудал өнөөдөр хуралдах МАН-ын бүлгийн хуралдаанаар дахин яригдах ажээ.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн оронд Х.Нямбаатар, ГХ-ийн сайд Д.Цогтбаатарын оронд Т.Аюурсайханыг томилохыг та дэмжиж байна уу

Нийт: 3 саналтай

Монгол улс “саарал жагсаалт”-д орсон асуудалд Ерөнхий сайд У.Хүрэлсүх хариуцлага хүлээх нь зөв үү

Нийт: 0 саналтай