“737 Max 8”-аар ирэх сараас нислэг үйлдэнэ гэж найдаж байна гэж мэдэгджээ

2019-12-12 15:20

“Боинг 737 MAX” нисэх онгоцны ирээдүй тодорхойгүй хэвээр байна

АНУ-ын Холбооны нисэхийн ерөнхий газар “Boeing” компанийн “737 MAX” загварын нисэх онгоцны нислэгийг эхлүүлэх хугацааг хараахан товлох боломжгүй байна гэж мэдэгджээ. “737 Max” нисэх онгоцыг үйлчилгээнд оруулахад аюулгүй байдлын асуудлуудыг зохицуулж, онгоцыг аюулгүй ажиллуулахын тулд нисгэгч нарыг шаардлагатай бүх сургалтад хамруулах ёстой. Энэ үйл явцыг тодорхой цаг хугацаагаар товлох боломжгүй” гэж АНУ-ын Холбооны нисэхийн ерөнхий газрын дарга Стив Диксон лхагва гарагт Төлөөлөгчдийн танхимын Тээврийн байнгын хорооны хурлын үеэр мэдэгдсэн байна.

Иймд 2020 оны нэгдүгээр сараас нислэгээ дахин эхлүүлэх зөвшөөрөл хүлээж байна гэж “Boeing” компанийн удирдлагууд өнгөрсөн сард мэдэгдээд байсан билээ. 

2019-11-12 11:21

“737 Max 8”-аар ирэх сараас нислэг үйлдэнэ гэж найдаж байна гэж мэдэгджээ

Өнгөрсөн оны 10 дугаар сард Индонезод, энэ оны гуравдугаар сард Этиопт “737 Max” загварын нисэх онгоц осолдоэ 346 хүн амиа алдсаны улмаас сүүлийн есөн сарын турш нислэг үйлдээгүй “737 Max 8” нисэх онгоцыг ирэх оны нэгдүгээр сараас арилжааны үйлчилгээнд нэвтрүүлнэ хэмээн найдаж байгаагаа АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч “Boeing” компани даваа гарагт мэдэгджээ.

“737 Max 8” загварын нисэх онгоцнуудыг арилжааны үйлчилгээнд нэвтрүүлэхэд шаардагдах сүүлийн нөхцлүүдийг биелүүлэхээр ажиллаж байна. Уг нисэх онгоцоор ирэх нэгдүгээр сараас нислэг үйлдэнэ хэмээн найдаж байна гэж “Boeing” компанийн мэдэгдэлд дурдсан байна. Мөн нислэг үйлдэх зөвшөөрлийг авахын тулд АНУ-ын Иргэний нисэхийн удирдах газартай /FAA/ хамтран ажиллаж байгааг онцолжээ.

Манай улсын агаарын тээврийн МИАТ ТӨХК энэ оны хоёрдугаар сард шинэ “Вoeing 737-8МАХ” онгоц худалдан авсан ч тус ослуудын мэдээллийн улмаас тус онгоцны нислэгийг түр зогсоогоод байгаа билээ.




Г.Хэрлэн аваргын төлөө барилдана

9 цагийн өмнө

Шуурхай мэдээ