Н.Төгсцогт: Албан ёсоор гэрээн дээр гарын үсэг зурчлаа

Н.Төгсцогт: Албан ёсоор гэрээн дээр гарын үсэг зурчлаа

Олон улсын мэргэжлийн боксын байгууллага /IBО/-ын аварга, “Лондон 2012” олимп болон 2009 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт, Дэлхийн боксын зөвлөл /WBC/-ийн 3 удаагийн аварга АНУ-ын тамирчин Г.Рассельтай WBC-гийн аваргын бүсийн төлөө 2020 оны нэгдүгээр сард тулалдах гэрээ байгуулжээ.

АНУ-ын тамирчин Г.Рассель нь Монголын мэргэжлийн боксчин Н.Төгсцогт /King Tug/-той тулалдахаас хэд хэдэн удаа татгалзаад байсан бөгөөд WBC-гийн 57 дахь Конгрессоор түүнийг заавал тулалдахыг үүрэг болгосноор ийнхүү гэрээ байгуулагджээ.