Хар тамхины асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Хар тамхины асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хар тамхи, мансууруулах бодисын хяналт, хууль, эрх зүйн орчны талаарх ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох, даргалагчийг томилох тогтоолыг батлав.

Тогтоолын төсөлд ерөнхий хяналтын сонсголыг ирэх сарын 3-нд зохион байгуулахаар товлосон байна.

Түүнчлэн тогтоолд ерөнхий хяналтын сонсголын даргалагчаар УИХ-ын гишүүн Н.Учралыг томилж, ажиглагчаар 10 хүн оролцуулахаар тусгажээ. Тогтоолыг хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь дэмжиж, батлав.