БНСУ-д зохиогдсон Олон улсын фестивалиас залуу жүжигчид шагнал хүртжээ

БНСУ-д зохиогдсон Олон улсын фестивалиас залуу жүжигчид шагнал хүртжээ

Энэ сарын 6-10-ны өдөр БНСУ-ын Сөүл хотод болсон хоёр хүний жүжгийн олон улсын фестивальд УДЭТ-ын залуу жүжигчин  Г.Алтангэрэл, Г.Номуун нар оролцож тусгай шагнал хүртсэн байна. Манай жүжигчид анх удаа В.Красногоровын  “Хувь заяаны хүлээс” хэмээх хоёр хүний төрлийн жүжгээр олон улсын фестивальд оролцож ийнхүү амжилт үзүүлсэн байна.

Залуу жүжигчин Г.Номуун өмнө нь МҮОНТ-ийн "Босго тотго”, "Нарны жим” олон ангит кино, "Гурван найз” кинонд тоглож байжээ.

“Хувь заяаны хүлээс” жүжиг