Б.Болороо: Таны анхаарах, анхаарахгүйн асуудлыг би яриагүй

Б.Болороо: Таны анхаарах, анхаарахгүйн асуудлыг би яриагүй

"Хишиг арвин индустриал” ХХК-д ажиллаж байсан Б.Болороогийн нөхөр лифтны хонгилд унаж нас барсан байсныг 19 хоногийн дараа олсон харамсалтай явдал өнгөрч зургаадугаар сард болсон билээ.

Шүүх эмнэлгээс талийгаачийг их хэмжээний согтолттой байсан гэх дүгнэлт гаргасан бөгөөд уг дүгнэлт нь хэргийг хаах үндэслэл болоод байгаа юм. Харин талийгаачийн гэргий Б.Болороо эмгэнэлт явдал гарах үед нөхрийгөө согтуу байсан гэдгийг үгүйсгэж, хэргийг үнэн зөвөөр шийдэхийг шаардан Сүхбаатарын талбайд суулт зарласан билээ.

Харин өчигдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЦЕГ-ын дарга С.Баатаржав нар Б.Болороотой уулзах үеэр тэрээр тэдэнд хандаж хатуухан үг хэлсэн байна. Тухайбал тэрээр “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь гарч ирээд энэ асуудал шийдэгдэхгүй. Та бүхнийг ард түмэн сонгосон. Ард түмэн анхааралдаа авсан байгаа” гэжээ.




Улаанбаатарт 8 градус дулаан байна

23 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр тахиа өдөр

23 цагийн өмнө